Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох зөрчлийг гэмт хэрэгт оруулах хуулийн төслийг боловсруулсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжсэн байна.
Мөн үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй торгуулиа хугацаанд төлбөл 50 хувиар бууруулах хуулийн төсөл санаачилж байгаагаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр "Хэрэв торгууль төлөхгүй бол таны шийтгэл нэмэгдэнэ. Нэг жилийн хугацаанд таны торгуулийн хэмжээ итгэлцүүрээр 50 хувь хүртэлх хувиар нэмэгдэнэ. Нэг жилийн хугацаанд торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношлогоонд оруулахгүй, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхгүй болж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх сунгах, ангилал нэмэхийг хязгаарлана. Мөн тусгай зөвшөөрөл авах, тендерт оролцох, төрийн албанд орох, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана" гэлээ.
Уншиж байна |