Өнгөрсөн тавдугаар сард УИХ 126 гишүүнтэй байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулар өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. 12 тэрбум төгрөгөөр гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоогоор ширээ сандал авах тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа.
Энэ зардалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүдийн тоо 126 болохтой холбогдуулан шууд нэмэгдэх зардал байхгүй. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан өнгөрсөн сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр тус улсын парламентын дарга УИХ-ын чуулганы танхимд 50 ширээ сандал бэлэглэхээр болсон. Өмнө нь бас тус улсын тусламжаар сольж байсан.
Харин цахим системийн тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнд 12 тэрбум төгрөг зарцуулна. Чуулганы нэгдсэн хуралдааны танхим, байнгын хороодын танхимд 347 цахим систем суурилуулна " гэлээ.
Уншиж байна |