Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар /2023.10.09/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ.
1. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан бичгийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид албан бичгээр хүргүүлэхээр тогтов.
2. Иргэний зориг ногоон намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр тус намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдвэрлэлээ.
3. “Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журам”-ын төсөлтэй танилцаж, шүүгчдийн саналыг тусгахаар боллоо. Улмаар журмын төсөлд давж заалдах шатны шүүхүүдээс санал авч, гүйцээн боловсруулж, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтов.
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”, “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулав.
Уншиж байна |