ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр холбогдох хуулиудад орох өөрчлөлтийг танилцуулж байна
Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлт:
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгох.
Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.
Хүнийг алга гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн: Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэг, 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй.
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
Бага нас гэх насны ангилалыг 1984 оноос хойш өөрчилж байгаагүй. Эрүүгийн хууль бага насны хүүхэд гэдэг ангилалыг 14 байсныг 16 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг оруулах саналыг дэвшүүлж байна.
Хүчиндэх гэмт хэргийн тухайтад
Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд оруулаад 2-8 жилийн ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй.
16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгож, эсвэл бүх насаар нь хорих
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана.
Иргэн, сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг зардуулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан, хадгалж байх үүрэгтэй этгээд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлогыг чангатгана. Энэ гэмт хэрэгт оногдуулах торгох ялыг авч хаяад 6 сараас 3 жил хорих ялтай байгааг 1-5 жилийн хорих ялтай болгон нэмэгдүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийг нийтийн ажил хийхийг насаар нь хасна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдлийг цаашид гэмт хэрэгт тооцно. Зөрчил биш болж хувирна гэсэн үг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно.
Гэр бүлийн ШҮҮХТЭЙ БОЛНО
Гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр Улаанбаатар хотод байгуулна. Манай улсад одоогоор гэр бүлийн маргааныг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байна. Хоёр жилийн өмнө Иргэний хэргийн шүүх жилдээ 60 орчим мянган хэргийг шийдвэрлэдэг байсан бол өнөөдөр 80 гаруй мянган иргэний хэргийг шийдвэрлэж байна. Үүний 10 орчим хувь нь гэр бүлийн маргаан байна. Гэр бүлийн таван төрлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхэд гэр бүлийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг нэмээд гэр бүлтэй холбогдсон хүчирхийллийн, иргэний, үрчлэлтийн бүх маргаануудыг дагнасан байдлаар шийдвэрлэдэг мэргэшсэн шүүхтэй болох бодлогыг бүлэг танилцууллаа.
Гэр бүлийн тухай хуультай болно
Гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эцэг эхийн үүргийг тэр дундаа гэр бүл салсан ч хүүхдээ асран хамгаалж, хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулсан.
Хүүхдийн тэтгэмж төлдөггүй асуудалтай холбоотойгоор тухайн этгээдийн орлогын түвшингээс хамааруулж хүүхдийн тэтгэмж төлдөг, тэтгэмжээ төлөхгүй байгаа эцэг эхэд ногдуулах хариуцлагыг чангатгах гэх мэт багц асуудлуудыг хоёр намын бүлэгт танилцуулж, дэмжсэн.
Уншиж байна |