УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Маргааш МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлалын хүрээнд ураны салбарт хамтран ажиллах протоколд гарын үсэг зурна. Иймээс Монгол Улс Франц улстай ураны салбарт хамтран ажиллах асуудлыг дэмжих талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Хоёрдугаарт, Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн хуулийн талаар мэдээлэл хийсэн. Төсвийн хуулийг хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан Д.Тогтохсүрэнгийн миний бие ахалсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Гуравдугаарт, Б.Энхбаяр сайд хүүхэд хамгааллын чиглэлээр 4-5 хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан. Эдгээр хуулийн төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэхийг МАН-ын бүлэг дэмжлээ" гэлээ.
Уншиж байна |