"Сэлбэ сэргэлт" төсөлд ГУРВАН тэрбумыг зарцуулаад байна
2023-10-09

Өнгөрсөн жилийн эхээр иргэн Б.Цэцэгт "Сэлбэ Сэргэлт" төслийн нэгжийг хариуцуулахаар болсон нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.  Тухайн үед төслийг 3,1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байв. Удалгүй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төслөө эргүүлэн татсан.

 

 

Үүний дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилтуудын хүрээнд “Сэлбэ Сэргэлт” төслийг боловсруулсан.  Тэгвэл одоогоор уг төсөлд 3.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

 

Тодруулбал, Р.Амартүвшин даргатай Хот төлөвлөлт, судалгааны институт найман удаагийн гүйлгээгээр 7 компани руу 3.1 тэрбум төгрөг шилжүүлжээ. 

 

  • Сэлбэ сэргэлт ажлын хүрээнд усны барилга байгууламжийн ТЭЗҮ зураг төсөл ажлын урьдчилгаанд 927 сая төгрөгийг Престиж- инженеринг компани руу шилжүүлсэн байна. Тус компани нь Шаравын Ганзориг гэх хүний эзэмшилд байдаг. Ш.Ганзориг нь Монголын усны үндэсний төвийн дэд захирлаар ажиллаж байжээ.

  • "Сэлбэ сэргэлт" ажлын хүрээнд геодези байрзүйн зураглал ажлын урьдчилгаа 232 сая төгрөг Кадсүрвэй компани руу шилжүүлсэн байна. Тус компанийн захирлаар МУ-ын зөвлөх инженер  С.Ганчимэг ажилладаг. 

  • "Сэлбэ сэргэлт" ажлын хүрээнд инженер геологийн судалгааны зураглал ажлын урьдчилгаа 172 сая төгрөгийг Сойлтрейд компани руу шилжүүлсэн бөгөөд уг компанийн захирлаар А.Батсайхан ажилладаг байна. 

  • "Сэлбэ сэргэлт" ажлын хүрээнд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын урьдчилгаа 119 сая төгрөгийг гадаад худалдаа, газар тариалан Хүнсний бөөний барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг И.Бямбахүү захиралтай Би Жи Эм дистрибьюшн рүү шилжүүлсэн байна. 

  • "Сэлбэ сэргэлт" ажлын хүрээнд авто зам, гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийн ажлын урьдчилгаанд 1,7тэрбум төгрөгийг Эм Си Пи Си Жи Ар ХХК руу шилжүүлсэн байна. Энэ компани Монгол 999 үндэсний нэгдэлд харъяалагддаг. Монгол 999 нэгдлийн захирлаар Т.Наранбулаг ажилладаг байна. 

  • "Сэлбэ сэргэлт" ажлын хүрээнд Олимпын гүүр, Сонсголонгийн гүүр хүртэлх гүүрэн байгууламж болон автозам, дугуйн зам, явган хүний замын талбайн инженер- геологийн судалгааны ажлын урьдчилгаа 104 сая төгрөг зэрэг Л.Ганзориг даргатай Инжгеотех ХХК рүү жилүүлжээ.

  • "Сэлбэ сэргэлт" ажлын хүрээнд ОУ-ын тохижилтын ажлын судалгаа, тайлан гаргахад 64 сая төгрөгийг Ворлдбридж компани руу шилжүүлсэн байна. 

 

 

“Сэлбэ сэргэлт” төсөл нь техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэсэн 2 үндсэн үе шатаар хийгдэнэ. Геодези, инженер геологи, байгаль орчны үнэлгээ, ерөнхий төлөвлөгөө, тохижилт, зам, гүүр, далан, инженерийн шугам сүлжээ, усны барилга байгууламжийн зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Нийслэлийн “Хот төлөвлөлтийн судалгааны институт” ОНӨААТҮГ ажиллаж байгаа юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
судалгаа, тооцоо, зураг хийж байж дараа нь барилга угсралт хийдэг юм аа. зураг тооцоогүй зүгээр шороо овоолчихдог юм биш, эргээд хүний амь нас яригдана.
2023-10-11
ганц манайх биш, бүх улс эхлээд судалгаа тооцоо хийгээд дараа нь хийх эсэхээ шийддэг. манайх харин ч ямар ч судалгаа тайлан зураг байхгүй учраас томоохон бүтээн байгуулалтуудаа хийж чаддаггүй.
2023-10-11
ЭХЛЭЭД СУДАЛГАА ТООЦОО ЗУРАГАА ХИЙДЭГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ, ТЭНЭГ ЮМ УУ ХААШАА ЮМ.
2023-10-11
АЖДАА ХИЙГЭЭД Л ТӨЛБӨРӨӨ АВСАН БАЙНА ШТ. БУСДЫГ дАНДАА ӨӨРТЭЙГӨӨ АДИЛХАН СЭТГЭХ ЮМ.
2023-10-11
Ган:
Новшийн өлөн пизданууд турж үхэх гэж байгаам шиг иднэ. Боломж гараад санхүүжилт байгаа дээр ганц асуудал аятайхан шийдчихгүй, өлөнтөөд.... Хахаж үхмэрүүд. Бүгдийг нь шоронд хий
2023-10-09
АЖДАА ХИЙГЭЭД Л ТӨЛБӨРӨӨ АВСАН БАЙНА ШТ. БУСДЫГ дАНДАА ӨӨРТЭЙГӨӨ АДИЛХАН СЭТГЭХ ЮМ.
WTF ЯАДАГ ЛАЛРУУД ВЭ СЭЛБИЙН ДАГУУ ЮУ Ч ХИЙСЭН ҮЕР БОЛОХООР УРСААД ЯВЧИХНА ШДЭЭ
2023-10-09
гарт харагдаж нүдэнд харагдах юу хийсэн юм вээ нээрэй алах юм аа
2023-10-09
ЭХЛЭЭД СУДАЛГАА ТООЦОО ЗУРАГАА ХИЙДЭГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ, ТЭНЭГ ЮМ УУ ХААШАА ЮМ.
Иргэн:
Тэзү нтр ер нь маш үнэтэй хийгдэж байгаа юм байна,ийм ажлуудыг хэт өндөр үнээр хийдгийг болиулмаар юм,төсөл нь бүтэхгүй зогсохоор болбол гарт баригдаж нүдэнд харагдах юу ч хийсэн юм үгүй хоосон цаастай үлддэг улсдаа манайх
2023-10-09
ганц манайх биш, бүх улс эхлээд судалгаа тооцоо хийгээд дараа нь хийх эсэхээ шийддэг. манайх харин ч ямар ч судалгаа тайлан зураг байхгүй учраас томоохон бүтээн байгуулалтуудаа хийж чаддаггүй.
3-n terbum tugruguur gart barigdaj nudend uzegdeh neg ch bodit zuil hiigeegui bna shdee huurnuud hulgaichuud.
2023-10-09
судалгаа, тооцоо, зураг хийж байж дараа нь барилга угсралт хийдэг юм аа. зураг тооцоогүй зүгээр шороо овоолчихдог юм биш, эргээд хүний амь нас яригдана.
Бөөн луйварууд:
Бөөн луйвар сонгуулийн мөнгө босгох,Дарга нар баяжих.Ганц ЦС барьчихгүй хулгайлаад л хулгайлаад дээрэмдээд л
2023-10-09
Л.Нарантуяа:
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын урьдчилгаа 119 сая төгрөгийг гадаад худалдаа, газар тариалан Хүнсний бөөний барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг И.Бямбахүү захиралтай Би Жи Эм дистрибьюшн шилжүүлсэн байна гэнэ үү? Ла ла алдаг юм байна ай яг юу хийсэн ямар ажил хийсэн талаар ард түмэнд тайланд дүгнэлтээ өгөөрөө.
2023-10-09