Жилийн өмнө гарсан шийдвэр. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төсөвт байгууллагын авто машины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулна. Ингэснээр одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 авто машиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана" хэмээн чуулганы индэр дээрээс онцолсон
Тэгвэл Гадаад харилцааны яамны харъяа Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газраас туулах чадвар сайтай хоёр машин худалдан авах тендер зарласан байна. Тус байгууллага 2023 оны худалдан авалтын төлөвлөгөөнд Үйлчилгээний зориулалтын суудлын автомашин, бага оврын автобусыг 680 сая төгрөгөөр худалдан авахаар тусгасан байна.
Харин одоо автобус хоёр машиныг 626 сая төгрөгөөр худалдан авахаар болжээ. Тендерийн баримт бичигт тус автомашин нь 2023 онд үйлдвэрлэсэн байх шаардлагыг тавьжээ.
Уншиж байна |