УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байна. Монголын парламент түүхэндээ анх удаа хүүхэд хамгааллын асуудлыг дангаар нь, өргөн бүрэлдэхүүнтэй ярьж байна.
Энэ асуудалд УИХ-ын эмэгтэй гишүүн тун эмзэг хандаж байна. Тэд ууртай, өндөр дуутай байна. Эмэгтэй гишүүд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал, хууль, төсвийн байнга ярьдаг ч эрэгтэй гишүүд тоодоггүй гэдгийг нийгэмд ховлож, эрчүүдийг загнаж байна.
Хүүхэд зөвхөн ээжийн “бүтээл”, хариуцлага биш. Эцэг ч хүүхдийн асуудалд оролцох ёстойн адилаар нийгэмд үүсээд буй хүүхдийн асуудлыг зөвхөн эмэгтэй гишүүдэд нялзааж, биднийг харлуулах хэрэггүй хэмээн тэд өөрсдийгөө өндөр дуугаар өмөөрч байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |