УИХ-ын чуулганы хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Манай эмэгтэй гишүүд цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг анхаараач ээ гэдгийг асар олон удаа ярьж, олон нийтийн сонсгол хийж, төсөв мөнгө нэмүүлэхээр явсан.
Бид нөхцөл байдлаа эргээд харах ёстой. ХНХЯ өнгөрсөн үе үедээ хэзээ ч хүүхэд хамгааллын асуудалд анхаарал тавьж байгаагүй. Энэ ажлыг Хуульзүйн яам л хийсэн.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Арсланхуяг хурандаа нар энэ ажлыг хийсэн. Олон аян өрнүүлээд өөрсдөө зүтгэж байгаа. Төсөв мөнгө ч байдаггүй. Дандаа олон нийтийн дэмжлэгээр хийгээд өнөөдрийг хүрсэн. ХНХЯ-ныхан хуульзүйн яамтай ажиллах хэрэгтэй.
Нэг агентлагийн төсөв нэмүүлээд юу ч өөрчлөгдөхгүй. Үүний оронд санаачилга гаргаж байгаа ТББ-уудтай хамтраад, санхүүгээр нь дэмжээд ажлыг нь хийлгэ. Агентлагийн цалин нэмээд үр дүн гарахгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |