Л.Энх-Амгалан сайдыг УИХ-ын дарга загнав
2023-10-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулахдаа "ниргэсэн хойно нь хашгирмааргүй байна" гэж хэлээд УИХ-ын даргад загнуулав. 

 

 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  “Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг ганц хоёр өдрийн сенсааци хийгээд, загасны ой санамжтай баймааргүй байна.

 

Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал бий, би нуухгүй. Гэхдээ бүх бурууг сургууль, багш нар руу чихдэг. Багш нар хүчирхийлэг болчихсон, хүүхдийн эрхийн мэдрэмжгүй гэх ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй. Би үүнийг хатуу хэлж, анхааруулъя” хэмээн хэлсэн нь УИХ-ын даргын уурыг хөдөлгөв. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Боловсрол шинжлэх ухааны сайд юу яриад байна аа. Хүүхдүүд үхэж байхад дуугүй байж байх ёстой юм уу. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэж юу яриад байгаа юм бэ.

 

Ард түмний төлөөлөгчийн байгууллага дотоод, гадаад ямар ч асуудлаар ярих ёстой. Хүүхдүүд үхээд байна. Ард түмэн шаардаж байна. Бие бие рүүгээ буруугаа чихээд, хаа хаанаа ажил чинь болохгүй байна. Харанга дэлдэж байна" хэмээн уурлав. 

Shuud.mn
Сонин хачин
Jacobjones:
We're providing fresh & valid info USA UK CANADA AUS RU FR CHINA FULLZ LOAN METHODS CARDING METHODS TAX RETURN FILLING Fresh spammed info available *SSN DOB DL *CC WITH CVV *HIGH CS PROS *DUMPS WITH PIN 101 & 202 *DL SCAN FRONT & BACK WITH SELFIE *BUSINESS EIN FULLZ *SPECIFIC STATE|ZIP|CITIES|GENDER FULLZ *FULLZ FOR KYC/TAX RETURN/UI/PUA *OFFICE365 LEADS & LOGINS *PASSPORTS FOR QUERY CONTACT ->Telegram @killhacks/@leadsupplier ->ICQ 752822040 / @killhacks ->Email hacksp007 @ DNMX.org ->WhatsApp (will be given on demand)
2023-10-09
Anhaar !!!!!!!!!!!:
Enkhamgalan said harin ch sain ajillaj baigaa ganz said ni shuu dee ! Zandanshataraa !!
2023-10-06