УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд хүүхдийн эсрэг хүчирхийллийн ялын бодлогыг яаралтай чангатгах шаардлагатай гэсэн саналыг хэлж байна. Энэ санал Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хүүхдийн хүчирхийллийн асуудлыг УИХ анх удаа өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй ярьж байна.
Хүүхдийн эрхийн зөрчил байнга гарч ирсэн. Сүүлийн таван жилд гэмт хэргийн улмаас 10 хүүхэд амь насаа алдаж, 300 орчим хүүхэд гэмтэж бэртсэн тоо байна. Нийгэм, төр, хуультай холбоотой асуудал гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа.
Ялын бодлогыг чангатгахдаа айхтар цочиж савж болохгүй. Энэ асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой.
Засгийн газраас Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлээр өөрчлөлт оруулж, УИХ-д өнгөрсөн оны хавар өргөн барьсан байгаа. Үүнийг батлах шаардлагатай.
Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэсэн өөрчлөлт байгаа. Үүнийг шууд баталъя.
Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөгт одоогийн хуулиар торгох ял өгч байгаа. Торгох ялыг шууд хорих ял болгон өөрчлөхөөр төсөлд тусгасан. Үүнийг шууд баталъя" гэсэн байр суурийг илэрхийлэв.
Уншиж байна |