Б.Пүрэвдорж эмэгтэй гишүүдийг өмөөрөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хүүхэд хамгааллын асуудал бол зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал биш. Сошиалаар эмэгтэй гишүүдийг энэ асуудлаар ярьсангүй гэж байгаа нь өрөөсгөл. Эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын асуудлаар хууль өргөн барьсан байгаа. Засгийн газраас хууль орж ирнэ гэсэн үндэслэлээр энэ асуудал түр хойшлоод байгаа” хэмээн тэднийг өмөөрөв.
Сүүлийн хэдхэн хоногт хүүхдийн эрх, эрүүл мэнд, амь настай холбоотой маш олон зөрчил, хэрэг гараад байна. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ тэр дундаа эмэгтэй гишүүд дуугарахгүй байсан нь үнэн. Олон нийт шүүмжилсний үр дүнд УИХ өчигдрөөс л хүүхдийн эрхийн асуудлаар дуугарч эхэлсэн нь ч үнэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ