Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хот авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэ болж хувирлаа
2023-10-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

 

 

Тэрбээр “Удахгүй та бид 2024 оны улсын төсвийг хэлэлцэх гэж байна. 2021 онд Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын ДНБ 43.6 их наяд төгрөг байлаа. Нэг үгээр хэлбэл Монгол Улс 40 литрийн багтаамжтай эдийн засагтай байсан гэсэн үг.

 

2022 онд ДНБ 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна. Ирэх 2024 оны улсын төсөвт ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна гэж тооцож байна.

 

Цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар өссөн бол ирэх 2024 онд 7 орчим хувийн өсөлттэй байхаар төсөөлж байна. Улсын төсөв 1.8 их наяд төгрөгөөр давж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая ам.долларын ашигтай гарч, валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрлээ.

 

Тоо худал ярьдаггүй. Эдийн засагт гарч буй энэ томоохон өөрчлөлтүүд Монгол Улсад ямар том хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны тод илэрхийлэл юм. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт, Тавантолгойн нүүрсний хулгайг илчилж, цахим арилжаанд шилжүүлсэн, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт зэрэг том түвшний системийн авлигатай УИХ, Засгийн газар, олон нийт хамтран тэмцсэний бодит үр дүн нь энэ юм.

 

Том түвшний системийн авлигад задрал явагдаж, далд эдийн засаг, нууц мөнгө ил болон бүртгэлжиж, эдийн засаг тэлж байгаагийн эхний дохио юм. Товчоор дүгнэж хэлбэл та бид авлигатай тэмцэх эхний үе шатаа давах дөхөж байна.

 

Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд нөлөөлөхөд саад болж буй хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол дунд шатанд шимэгчлэн амьдарч буй авлигач түшмэд, том авлигачдын төлөөний этгээдүүд, эд эсүүд болж байна.

 

Тэд улстөрчид ирдэг, явдаг, харин бид мөнх оршсоор байдаг гэдэгт итгэдэг. Тэр дундаа өнөөдөр нийт хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ.

 

УИХ, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд хэт төвлөрч, сүүлийн 30 жилд нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос болж Улаанбаатар хот авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэн ой болон хувирлаа. Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол мэдсэн ч мэдээгүй мэт явах вэ.

 

Байгалийн тусгай хамгаалалттай газар сүндэрлэн боссон тансаг барилгуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр байх вэ.

 

Нийтийн тээвэрт монополь тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон орооцолдож, ашигтай шугамын наймааны төлөө иргэдийн эрх ашгийг зөрчих вэ.

 

Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газраас татаж, хороолол босгоод ичихгүйгээр өөрсдөө амьдарч буй үе үеийн хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрэх вэ.

 

Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ хүрч үйлчлэх вэ.

 

Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөтсөөр ирснийг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотоллоо.

 

Улсын нийслэлийн асуудал улсын тулгамдсан асуудал болон хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажиллаж чадсан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд УИХ, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж, хэсэг хугацаанд шууд оролцоогоо нийслэлд нэмэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

 

Тиймээс Засгийн газар тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар улс төрийн шийдвэр гаргалаа" хэмээн Засгийн газрын гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг танилцууллаа. 

Shuud.mn
Сонин хачин
Нэг хүнд ногдох нь 6000 ам доллар гэхээр 20 сая, хүн бүхэн сарын 1,5 саяас их орлогоой болох нээ Жаахан задалж ярьмаар даа Бас инфляцаа харвал өсөөд байгаа нь ч юу юмь Хүннү байрны үнэ 4_2 саяас 5.3 сая 30 хувь өсөлттэй ийм л байна, тэгээд л эдийн засаг тэлж байгаа мэт харагдаад байгаа нь үнэндээ хэдэн компани хүний л орлого ашиг нэмэгдэж байна даа
2023-10-06
Мөнх:
Улсын төсөв 1.8 их наяд төгрөгөөр давж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая ам.долларын ашигтай гарч, валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрлээ. Ийм байхад авилга нэмэгдээд бгаа бол улсын эдийн засаг улам их өсөөд бгаа юм биш үү. Амаа олж бурцгаа муу луйварчингууд. Чадвал хариу бичээрэй.
2023-10-06
Мөнх:
Оюун Эрдэнийг дэмжинэ. Өөр хэн ингэж тэицэж бсан юм. Өөр хэн ингэж тэмцэх юм. Баярцогт уу, Бадамжунай юу? Амьдралаа там болгосон Элбэгдорж, Сайханбэлэг, Баяр гэх мэт мэтүүд үү.
2023-10-06
zochin:
Энэ эргүү авилгын тухай бурах тусам авилга цэцэглэдэг боллоо.Хоосон Данх хогиноол байдаг, бөх Сумьяабазараас асуугаачээ, 3-4 жил удирдсан.
2023-10-05
энэ эргүүгавилгын тухай бурах тусам авилга цэцэглэдэг боллоо. хоосон ДАНХ хогиноол байдаг
2023-10-05
zochin:
zob zob
2023-10-05
АВИЛГА ХОТХОН ЭЗЭН 33 36 ЦОО ШНЭ ХАР СААРАЛ Ж УНААД ЯВЖ БАИНА НУРАГАЧЭЭЭЭ
2023-10-05
Нийтийн тээвэр зөвхөн нэг нь шүү:
Нийтийн тээврээр илэрсэн болохоос нийслэлийн бүх салбар, газар хэлтэс чинь яг адилхан. Бүгдийг нь тултал нь шалга. Ялангуяа, их баяжсан, бүр нуух аргаа олж ядаад хурдан морь луу орсон нөхдийг шүүрдэж,дээр нь эрүүгийн хариуцлагад татаж, улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, нийгмээс тусгаарлаж бүх насаар нь шоронд хийж байж л үр дүн гарна.
2023-10-05
Үнэн шүү, ИНЕГ-ыг хар:
ИНЕГ-ыг хар, бие биенээ хэвлэлээр ухсан хэдэн хүн байна, хэдэн дарга нар нь пээдийсэн, ажилтнаа дээрэлхсэн, бүх ажил, үйлчилгээндээ гар хуруугаа дүрсэн, тарган цатгалан хүмүүс байдаг, зарим нь гадаад гараад явчихсан
2023-10-05
манаачаа хий л дээ. албан тушаал авахгүй гэж хуцаад байсанаа нэг их удаагүй албан тушаалд орж бузартсан.
2023-10-05
Lll:
Сумын Засаг парга ,Тамгын газрынхаа эзэмшилд байсан газраа ,банкны эзэнд олгочихсон,шийдвэр нь байна.Зүгээр өхөөргүй унжсан юм үлдээхгүй соргог сордог Засаг дарга байсан.Хэрэг хуучирдаггүй гэдэг.
2023-10-05