Б.Дэлгэрсайхан: Хайруулын тавган дээр суучихлаа
2023-10-05

МАН-ын Удирдах зөвлөлөөс Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлээд байна. 

 

 

Тэрбээр "Ерөнхий сайдаас "Та энэ албыг хаших шаардлагатай байна" гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Намын даалгавар гээд шууд тулгасан. Үндсэндээ хайруулын тавган дээр суучихлаа.

 

Төрийн шийдвэр арай гараагүй байна. Хэрвээ төрийн шийдвэр гарвал ажлаа хүлээж авсны дараа өмнөх удирдлагын алдаа, оноог харж байж, тодорхой шийдвэр гаргана. 

 

Хотын ажил бол аж ахуй. Намайг аж ахуйн ажил хийж чадна гэсэн итгэлээр үүрэг даалгавар өгсөн учраас үүнийг биелүүлэхийн төлөө ажиллана. Би гоншигнохгүй, ялыг нь үүрнэ" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Мөн тэрбээр хотын даргад нэр дэвшиж буй Х.Нямбаатарыг тулж түшиж, хамгийн ойр хамтран ажиллана гэдгээ хэлэв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Суухгүй татгалзаж болох байтал...
2023-10-06
Бөгс пиздец!!
2023-10-05
хамт хулгай хийнэ гэсэн үг дээ. сонгуулийн мөнгөө олж өгөх ёстой шүү дээ.
2023-10-05