МАН-аас нийслэлийн дараагийн Засаг даргаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлээд байна. Тэрбээр энэ шийдвэрийн талаар "МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн шийдвэр гаргалаа. Улс төрийн шийдвэр нэгэнт гарсан. Хувь хүн, улстөрчийн хувьд эрсдэлтэй алхам хийлээ гэж гоншигнохгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Хуулийн дагуу Х.Нямбаатар эхлээд УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх ёстой. Үүний дараа НИТХ чуулганаа зарлаж, хотын даргын томилгоо хэлэлцэнэ. НИТХ-ын чуулганд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжсэн тохиолдолд Х.Нямбаатарыг хотын даргаар томилох шийдвэрийг Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд батламжилснаар хотын даргын бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм.
Уншиж байна |