Шинэхэн хотын дарга Х.Нямбаатарт 23 жилийн ажлын туршлагатай. Тэр 2000 онд Орхон их сургуулийг төгсөж, тус сургуульдаа долоон жил багшилсан. Үргэлжлүүлэн өмгөөлөгчөөр хоёр жил ажиллаад 2009 оноос СХД-т хуулийн зөвлөхийн албан тушаал томилогдсон байна.
Энэ цаг үеэс тэрбээр улстөрийн карьеараа эхлүүлсэн гэж хэлж болно. Хуулийн зөвлөхөөс хэлтсийн дарга болж дэвшсэн Х.Нямбаатар 2012 онд дүүргийн ИТХ-ын дарга болсон намтартай. Харин 2016 онд УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон. Парламентад 2 дахь удаагаа сонгогдож байгаа туршлагатай гишүүдийн нэг гэгддэг. Ийнхүү төрийн албанд 14 ажиллажээ. Үүний сүүлийн ДОЛООН жил нь төрийн өндөр албан тушаал хашжээ. Харин одоо их хотын захирагч боллоо. Тэгвэл шинэ хотын дарга хэдий хэмжээний бэл бэнчинтэй вэ?
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард мэдүүлснээр Х.Нямбаатар дарга гэр бүлийн хамт 70 гаруй сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлсэн байна. Тэднийх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг авто зогсоолтой. Энэ нь НЭГ тэрбум төгрөгийн үнэлгээтэй.
Таван жилийн өмнө буюу 2018 онд 650 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг зуслангийн байшин, нэг орон сууцтай байсан бол 2021 оны ХОМ-тээ 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй болсноо мэдүүлсэн байна. Тухайн үед жилийн орлого нь 100 гаруй сая төгрөг байсан ч үл хөдлөхийн үнэлгээ огцом нэмэгдэж тэрбум төгрөгт хүрсэн байгаа юм.
Мөн Х.Нямбаатар дарга 182 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Cruiser 200 маркийн машинтай. Машины марк болон үнийн мэдээлэл сүүлийн таван жилд огт өөрчлөгдөөгүй байна. Түүний ХОМ-т өөрчлөгдсөн нэг зүйл бол мал сүрэг. Тэднийх өнөөдрийн байдлаар 700 тоо толгой малтай. Хурдан удмын 35 адуутай, 21 үхэртэй, 157 ямаатай, 444 хоньтой, 43 адуутай. Аймгийн аварга малчны энтэй нэгэн. 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 125 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй.
Тэрбээр ХОМ-тээ Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК-ийг 100 хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлжээ.
Түүний нэр дээрх Старкатеринг ХХК нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг