Д.Амарбаясгалан: Би тэмцэж байж Д.Сумъяабазарыг нийслэлийн намын дарга болгосон
2023-10-04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ёсзүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөөд буй. Тэрбээр хотын даргын үүрэгт ажлыг өгч, нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаа авч үлдэхээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Д.Сумъяабазар "Энэ бол миний байгуулсан намын хороо" гэсэн товчхон тайлбараар үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм. Энэ үйл явдалтай зэрэгцээд МАН дотор нийслэлийн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн эхэлсэн гэх шуум дэгдээд байгаа. 

 

 

Энэ мэдээлэлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Би нийслэлийн МАН дээр ямар нэг зөрчил тэмцэл байхгүй гэж харж байна. С.Батболд хотын дарга, нийслэлийн намын даргаар ажиллаж байх үед ээлжит бус хурал болж, нэлээн том өрсөлдөөнөөс Д.Сумъяабазар намын дарга болж байсан.

 

Улс төрийн хүрээнийхэн мэднэ, Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын дарга болгох процессыг би ахалсан. Тухайн үед хэл аманд ортлоо тэмцэж байж Д.Сумъяабазарыг намын дарга болгосон.

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн тэмцэл манай намд байхгүй гэдгийг албан ёсоор хэлье" гэсэн тайлбарыг өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
Энэ Амарбаясгалан гэж амьсгаад албан тушаал хөөцөлдөхөөс өөр ажил байдаггүй юм уу. Энэ лай нэг жангаа хүртэнээ чи
2023-10-05
MAN - namiihan Tanart bodson yum baidag emuu ?:
Zaluuchuud bugd l ( MAN - namiig Yzen yadaj baina - Odoo tun udahgui Niigmeeree Ard - Tumen ( MAN - iig Yzen yadah Hemjeend ochih gej baina shuu ! )
2023-10-04
Сумъяа бол бацаануудын оролцоогүйгээр авах юмаа авна. Бүгд мэднэ дээ.
2023-10-04
ХАМ ХУЛГИЧ ХУЛД МАЛ
2023-10-04
гийгүүлж дээ
2023-10-04