Д.Амарбаясгалан: Хотын даргаар Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргалаа
2023-10-04

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

 

 

Мэдээллийн эхэнд Д.Амарбаясгалан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилж байгаа талаар "Өнөөдөр Ерөнхий сайдын зүгээс Х.Нямбаатарыг Хотын даргад нэр дэвшүүлсэн.

 

Шинээр томилогдох Засаг дарга нийслэлийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэл арилгахтай холбоотой доривтой шийдэл гаргах, агаарын бохирдлыг бууруулах, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд ажиллах үүрэг чиглэл өгсөн. Мөн нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд ТАВАН Ш ажиллагааг эрчимжүүлэх, дүүргүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг өгч байна. Х.Нямбаатар сайд УИХ, Засгийн газрын гишүүнээс татгалзаж хотын даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцлийг бий болгох хувилбар бий.

 

Х.Нямбаатар олон жил бугшсан нийслэлийн бүтцийг задалж, томоохон өөрчлөлт хийх зорилгоор томилогдож байна" гэлээ. 

 

Х.НЯМБААТАРЫН НАМТАР

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

 

1996 онд 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ


2000-2007 онд Орхон их сургуульд багш
2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

 

ШАГНАЛ


2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ажилаа сэтгэл гаргаж зөв хийгээрэй дээ итгэл алдвал тэгээд сумка шиг шившигээ үүрээд явна биз дээ .
2023-10-10
Уншигч:
Угаас улс төрийн мафууд юм чинь,нэрийн сонгосон болохоор. Ард түмэндээ мeтрогоо л бариад өгчихөөрэй.
2023-10-07
Иргэн:
Энэ Амарбаясгалан-ЗГХЭГ-ын дарга гэхээр бүр инээд хүрдэг.Энэ нөхөр хүн мэдэж томилно гэж юу байхав дээ
2023-10-05
Zochin:
Орхон их сургуульд сурангаа багшилаад байсан ч юм шиг сонин намтартай Нямбаатар ажил албан тушаал нь ч бас сонин нэг байр суурь муутай саваагүй сармагчин гэдэг шиг .7 хон сарын хугацаанд юу хийсэн гэж попрох бол!
2023-10-04
Ард:
Энэ сонгины нам дагасан пракц бөх лалрынхаа хиисэн гайг нуух гэж очоо биз
2023-10-04
ширэн нүүрээрээ хамаг булхайг нуудаг мөнгөний гахай шүү. хага цохивол олон гэмт хэрэг асгарна.
2023-10-04
ширэн нүүрээрээ хамаг булхайг нуудаг мөнгөний гахай шшүү дээ
2023-10-04
Зочин:
Иш чааваас ийм боловсролтой төрийн сайд байх гэж
2023-10-04
Хүрэлсүх:
МАН аа сонгоод л бай малнуудаа удахгүй гэр гэрээс чинь барьж 461 рүү ачина, ээлжээ хүлээгээд утасаа ухаад хэвтэцгээж бай
2023-10-04
зочин:
дараагийн хүн нь шууд бэлэн,гоё юмаа даргаас дарга
2023-10-04
Попорчид хэцүүдээ:
Биёээ өмөөрөөд ,АА ажил хийж үзээгүй попорчид ямар туршлагаараа энэ том хотыг удирдах болж бнаа.Самарч бна даа.
2023-10-04
Ngns:
Хэлэх ч үг алгадаа! Ман_ы угаалганы машин Нямбаатар юм уу?! Бүх л асуудал дагуулсан хэрэг энэ хүн дээр бгаа биздээ!! Одоо тэр хэргүүд замхарах замдаа орлоо!! Эсвэл хэргийг баллуурддаг нь энэ нөхөр болтой!!Энэ толгойгүй хүн хотод хэрэггүй ээ!!!
2023-10-04
ширэн нүүрээрээ хамаг булхайг нуудаг мөнгөний гахай шшүү дээ