Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2023-10-04

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товложээ.

 

 

-“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар,

-УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-“Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Монгол Улсын Ерөнхий сайдын Хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалтын талаар,

-Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан талаар зэрэг 18 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Shuud.mn
Сонин хачин