МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдаж, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга болон Хотын даргын тодруулна.
Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намын удирдах зөвлөл боловсон хүчний бодлого тодорхойлж, шийдвэр гаргадаг. Маргааш Удирдах зөвлөл хуралдахаар төлөвлөж байгаа юм билээ. Бидэнд ярьсан зүйл алга. Хэвлэлийн л мэдээлэлтэй байна" гэсэн юм.
Мөн тэрбээр энэ үеэр "Энэ гурван албан тушаал гурвуулаа өндөр хариуцлага шаардаж байгаа" гэлээ. Санамсаргүй хэлсэн түүний үгнээс МАН гурван албан тушаалын томилгоо хийхээр тохироо хийснийг харж болно. Эх сурвалжууд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайханыг, Хотын даргаар Х.Нямбаатарыг, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор болсон тухай мэдээлж байна.
Уншиж байна |