УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн худалдан авалтын явцтай холбогдуулан Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайдын мэдээллийг сонссон. Ж.Сүхбаатар сайд өөрөө өргөдлөө өгсөн. Нэгэнт алдаа гаргасан болохоор өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү шийдвэртэй холбогдуулан бүлгээс хоёр шийдвэр гаргаж байна.
1. Нийслэлд ужгирсан гэж хэлж болох газар олголт, хот төлөвлөлтийн зөрчүүд, түгжрэлийн асуудлуудыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын байгуулахаар болсон
2. Ерөнхий сайд газар олголт, хот төлөвлөлтийн зөрчлүүдийн эргэн тойрон дахь авлигын асуудал дээр бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Бүлгийн гишүүд Засгийн газар нийслэлийн газар олголт, тендерийг тойрсон авлига хээл хахуультай холбоотой тодорхой томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Мөн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ногоон автобустай холбоотойгоор АТГ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг гараад хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм билээ. Энэ долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үүний дараа Ерөнхий сайд холбогдох хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярина" гэлээ.
Уншиж байна |