Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сүүлийн үед шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мөрдөх байгууллагууд өдөр шөнөгүй ажиллаж байна. Мөн мөрдөгч прокуроруудаас шалтгаалахгүй байцаан шийтгэх ажиллагааны маш олон ажиллагаа бий. Одоогийн үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд оролцогч нарын гомдлыг заавал хянан шийдвэрлэх ёстой. Хэрэв үүнийг хангаагүй бол шүүх дээр буцах үндэслэл болдог. Мөрдөгч прокуроруудаас шалтгаалахгүйгээр шинчээж томилдог. Тухайлбал, Хөгжлийн банкинд дээр 62 шинжээч томилоход 1-1429 хоног зарцуулсан, 354 хүсэлт гомдол гаргасан. Хүсэлт гомдлыг шалгаж шийдвэрлэхэд 14-20 хоног зарцуулдаг. Хуулийн зохицуулалтаас шалтгаалаад нүүрсний гэх хэрэг, Боловсролын зээлийн гэх хэргүүдэд хугацаа их орж байна. Хэргүүдийг шийдвэрлэхээр ажлын эрчимжүүлж байна.
Нүүрсний гэх ДОЛООН хэрэг шүүхэд шилжсэн. Нийт 66 хэрэг байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд 14 хэрэг, 29 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна. Нийт 143 хүн, гурван ААН яллагдагчаар татагдсан. Үүнд нийтийн албан тушаалтан 90 хүн шалгагдаж байгаагаас 12 нь УИХ-ын гишүүн байна. Прокурорын шатанд 10 хэрэг шалгагдаж байна" гэлээ.
Уншиж байна |