ХҮН: Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ
2023-10-02

ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын дарга Т.Доржханд “Сонгуулийн өмнөх хамгийн отгон чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар маш олон чухал асуудлыг хэлэлцэнэ.

 

 

Иргэдийг нийтийн тээврийн автобусны худалдан авалт маш их бухимдуулж байна. Ямар ч үндэслэлгүйгээр нууцад оруулдаг. Нууцын шийдвэрийг Засгийн газар нь гаргаагүй. Нууцад авах нь зүйтэй гэсэн зөвлөмжид үндэслээд нууцаар худалдан авалт хийдэг тохиолдолд Монголд газар авлаа. Нууцад оруулж барьсан байшин нь зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй. Нүүрс зарсан ч, төмөр зам барьсан ч түүнийгээ нууцад оруулдаг. Одоо хангалттай” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

ХҮН-ын НИТХ дахь бүлгийн дарга Д.Гантулга “НИТХ дахь ХҮН-ын бүлгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Ажлаа хийж чадахгүй байгаа дарга нарыг огцруулах ёстой. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Д.Сумъяабазарыг огцруулах бүрэн эрх Ерөнхий сайдад бий. Мөн НИТХ-д ч огцруулах асуудлыг хөндөнө.

 

Автобусны худалдан авалтын асуудал бол хил дамнасан мөнгө угаах гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байж болзошгүй байна. Тиймээс  энэ асуудлыг шалгах ёстой. Энэ асуудлыг хариуцаж байгаа нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар,  Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар АТГ, ТЕГ-д хандлаа.

 

Мөн БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулж Солонгосын талыг тус улсын прокурорын газарт шалгуулна” гэсэн мэдээллийг өглөө.

 

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: 2017 онд төмөр замын асуудлыг нууцад оруулаад, хулгайн схем явсан. Автобус яг энэ схемээр явлаа. Худалдан авалтыг нууцад оруулж, хуучин автобус оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн Ж.Сүхбаатар сайд, хотын дарга Д.Сумъяабазар нар огцрох ёстой. НИТХ-ын 15 төлөөлөгч Д.Сумъяабазарт хариуцлага тооцох ёстой гэж гарын үсэг зурвал уг асуудлыг 15 хоногт хэлэлцэж, Ерөнхий сайдад огцруулах хүсэлтийг явуулдаг. Бид огцруулах бичгийг бэлдсэн, 15 төлөөлөгчийн гарын үсэг цуглуулах ажил албан ёсоор эхэлж байгааг мэдэгдэв. 

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Энэ нам дагасан өлөн бөх мэх чатга хор найруулж сурсан лалар хулгаалж болох бүгдрүү оржлдэээ хагартлаа баяжсан шээс
2023-10-02
Иргэн:
Сумъяабазарыг огцруулах бол юу ч биш. Харин танай ХҮН намаас маш хариуцлагагүй мэдэгдэл хийснээ өөрсдөө ч ойлгоогүй байх. Солонгосын компаний талаарх гомдлыг БНСУ-ын хууль зүйн яам болон прокурорын байгууллагад хүргүүлж шалгуулна гэв үү??? Тэнд Солонгос улсын хуулийг зөрчин, визгүй хараар амьдарч чөмгөө дундартал хөдөлмөрлөж байгаа дөчин мянган Монголчуудаа мартсан уу??? Солонгосын хууль хяналтын байгууллага ДэҮ компаниа шалгахын зэрэгцээ манай харлаад ажиллаж амьдарч байгаа нөхдүүдийг ч бас шалгахаа мэдэх байлгүй дээ. Их хурлын зөөлөн сандал та нарт тэр дөчин мянган монголчуудын хувь заяанаас илүү үнэтэй юү??? Танай нам ХӨДӨЛМӨРИЙН гэсэн нэртэй байхаа? Харласан монголчууд баригдаад хөөгдвөл танай нам өмнөөс нь торгуулийг нь төлөөд, монголд ажлын байраар хангаж өгөх үү гэдэг асуултанд хариулж өгөөч Доржханд гишүүнээ.
2023-10-02
хотын иргэн:
зөв зөв. одоо муусайн ажил хийдэггүй, хийсэн дүр үзүүлж худлаа ярьдаг хүмүүсээс үтэр түргэн салцгаая. УИХ, ЗГ тараад хурдхан сонгууль хийсэн ч яадгийн.
2023-10-02