Нийслэлийн нийтийн тээврийн салбарт сүүлийн 10, 20 жил хийгээгүй парк шинэчлэлтийг энэ онд хийнэ хэмээн сүр дуулиантай эхэлсэн төрийн худалдан авалт бөөн асуудал дагуулав. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн нийлсэн дөрвөн ч хүнийг өнгөрсөн шөнө саатуулж, "аав"-ынд суулгалаа.
Харин энэ хооронд автобусны худалдан авалтыг хариуцсан гол хүн афоризмаар өөрийгөө өмөөрч сууна. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар цахим хуудсандаа “Шүүмжлэлээс зайлсхийх цорын ганц арга зам бий: юу ч хийхгүй, юу ч хэлэхгүй, юу ч биш байх" хэмээн цэцэрхэж, өөрийгөө өмөөрчээ.
Түүнд юу ч хийхгүй байх эрх үгүй. Албан тушаалд очиж, ажил хариуцсан л бол оногдсон бүхнээ хийх л учиртай. Үүрэгт ажлаа нэр төртэй, хариуцлагатайгаар хийсэн бол өнөөдөр онч үг шэйрлэх шаардлага гарахгүй л дээ.
Уншиж байна |