Тээврийн газраас Сангийн яам руу шилжүүлсэн ТАВАН тэрбум хаачив
2023-10-02

Төртэй, хуультай Монгол Улс. Гэсэн атал хууль хэрэгжүүлэн ажиллах албан хаагчид төр хийгээд хууль журмыг үл тоон төсвийн мөнгийг үрэн таран хийхээр зэхсэн үйл явцыг өнгөрсөн өдрүүдэд харж байна. 

 

 

Нийслэлийн нийтийн тээвэр Шилэн дансны жилийн худалдан авах төлөвлөгөө хэсэг 800 автобус худалдан авна гэх мэдээллийг оруулжээ. Төсвийн хөрөнгөөр хийгдэж энэхүү ажилд хичнээн төгрөг зарцуулах нь харин тодорхойгүй байна. Хуулийн дагуу төрийн байгууллагууд Шилэн дансандаа худалдан авалтаа ил тодоор мэдээлэх ёстой ч ийнхүү тодорхойгүй байдлаар мэдээллээ оруулжээ. 

 

 

Нийслэлийн Нийтийн тээврийн газар  бол төрөөс сар бүр санхүүжилт авдаг маш их хөрөнгө санхүүгийн эрх мэдэлтэй байгууллага. Төр нийтийн тээврийн салбарыг тасралтгүй дэмжиж, татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрхийг нийслэлийн нийтийн тээврийн газарт олгосон гэсэн үг. Тус газраас сар бүр хувийн байгууллагуудад татаас хэлбэрээр их хэмжээний зарлага гаргадаг. 

 

Эдгээр зарлагуудаас анхаарал татаж буй ТАВАН тэрбум төгрөгийн гүйлгээ байна.  Энэ бол Төрийн сангаас ТАВАН тэрбум төгрөгийг Нийслэлийн нийтийн тээврийн газар руу шилжүүлсэн гүйлгээ юм. Хачирхалтай нь дараагийн сард нь нийтийн тээврийн газраас мөн л ТАВАН тэрбум төгрөгийг Сангийн яам руу шилжүүлсэн байна. Харин Сангийн яамны орлого хэсэгт энэ гүйлгээ бүртгэгдээгүй байна.  

 

Төрийн сангаас зургадугаар сарын 21-ний өдөр "Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлт Их багтаамжийн дизель" гэсэн утгаар 5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ

 

Харин нийтийн тээврийн газраас сангийн яам руу "Их багтаамжтай 224 автобусны төлбөр" гэсэн утгаар шилжүүлэг хийсэн байна. 

 

 

Гэхдээ Сангийн яамны орлого хэсэгт энэ гүйлгээ бүртгэгдээгүй байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
S AWN 80955877 AX NRT UILCHLI
2023-10-02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-10-02
hog:
төнгө мөртэй хөөгдөөд гараад ирнэээ
2023-10-02