“Монгол-Хятадын Экспо” энэ сарын 6-10-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж байна. Дөрөв дэх удаагаа болж буй тус экспод бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалж оролцож байгаа юм.
Тэгвэл Соёлын яамнаас "Монгол-Хятадын Экспо"-гийн Соёлын арга хэмжээний зардал утгатайгаар 10 хүн руу 69 сая төгрөг буюу хүн тус бүр рүү 6 сая 947 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Ямар учиртай хүмүүс рүү энэ мөнгийг шилжүүлж байгаа талаарх мэдээллийг Соёлын яам Шилэн дансны мэдээлэлдээ оруулаагүй байна. Энэхүү арга хэмжээнд зориулан нийт 11 төрлийн гүйлгээ хийсний нэг нь МОНГОЛИАН СОШИАЛ ЧАННЕЛ ХХК руу 13 сая төгрөгийг мөн л Монгол-Хятадын Экспогийн Соёлын арга хэмжээний зардал утгатайгаар шилжүүлсэн байна. Гэхдээ тухайн компани "Монгол-Хятадын Экспо"-д ямар үүрэг оролцоотой оролцож байгаа талаар мэдээллийг хавсралтаар оруулагүй байгаа юм. Тус яамны Шилэн дансны мэдээлэл дутуу байгаагаас төсвийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаад хяналт тавих боломжгүй болж байна.
Уншиж байна |