Улс төрийн 2023 оны 09 дүгээр сарын барометер гарчээ. МЭК ХХК-иас нийслэлд оршин суудаг сонгуулийн насны 1008 хүнээс судалгаа авч, энэхүү үнэлгээг гаргасан байна.
Мянган хүний үнэлгээгээр үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг улстөрчөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэрлэжээ. Түүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг нэрлэсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын үйл ажиллагаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгынхаас доогуур үнэлэгджээ.
Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүлжээ. Түүний араас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарыг нэрлэсэн байна.
Уншиж байна |