Т.Мөнхсайхан: Архины хэрэглээг бууруулах тусгай санд дөрвөн тэрбум төгрөг төвлөрсөн
2023-09-26

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах төрийн тэргүүний зарлигийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч архины хэрэглээг бууруулах тухай 43 тоот зарлигийг гаргасан. Үүний үр дүнд согтууруулах ундааны хэрэглээ анх удаа буурсан мэдээлэл байна. 2023 оны эхний найман сарын үзүүлэлтийг 2022 онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт хоёр сая литрээр багассан байна. 2022 онд 16 сая литр согтууруулах ундаа борлуулж байсан бол 2023 онд 14 сая литр зарагджээ.  

 

Мөн бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ багассан байна. Бид жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа. 2023 онд 34-36 градустай согтууруулах ундааны хэрэглээ хамгийн өндөр байгаа бол 38 градустай архины хэрэглээ багассан.

 

Архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлигт тусгасан. Тус сан байгуулагдаж, 4 тэрбум орчим төгрөг төвлөрч, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, донтолт эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний зардлыг тусгаад байна. Санд төвлөрсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж чадвал манай улсын архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр хувиар буурах боломж бүрдэж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

 

Манай улс архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулж, үүнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засагт гарч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилго тавиад буй.  2023 онд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 15.8 хувиар буурсан байна.

 

Энэ тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурсан үзүүлэлт гарсан. Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны эхний 8 сарын байдлаар 25 392 гэмт хэрэг бүртгэгдсэний  3289 буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 616 буюу 15.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

 

 

Мөн хугацаанд цагдаагийн байгууллагад 1 964 123 зөрчил бүртгэгдсэн. Үүний 48 723 буюу 2.5 хувийг согтуугаар үйлдсэн байна. Энэ нь согтуугаар үйлдэгдсэн зөрчил 13.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

2023 оны эхний 8 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 561 зөрчил бүртгэгдэж, торгуулж, эрхээ хасуулсан. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 264-өөр буурсан эерэг тоон мэдээлэл гарсан" гэж мэдээлэв. 

 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль "Бусдыг архиар шахахыг хориглосон" заалттай. Үүнтэй холбоотойгоор Цагаан сарын өдрүүдэд архийг хэвтрүүлэн хэрэглэсэн тохиолдол маш бага бүртгэгдсэн гэдгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ тэрбумтан ядуу иргэдэд нэн халтай.Аав нь ч хөгийн гар байсандаа хажуугийн нөхрийнхөө бизнесийг булааж авсандаа одоо дэнжийн 1000 ийн хүчит шонхор зах.Хүн муутай борц шиг хар нөхөр байж билээ.Тэхээр энэ нөхөр хир сайн байвал гэж дээ
2023-09-27
44DEESH80955877 SEXSDN
2023-09-26
S AWN80955877
2023-09-26
Bitgii shaa arhinii hereglee buuraagui nemegdsen za.ter tusamaa mongoor arhinii heregleeg buulagdaggui yum medvuu.
2023-09-26
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-26
Зочин:
Төрийн мөнгө угаагчид шүү гэж бичсэн үсгийг өөрчилдөгөө болимоор юмаа
2023-09-26
Зочин:
Бичсэн үгийг өөрчилдөгөө болимоор юумаа эсвэл систeмээ сайжруулаа чээ
2023-09-26
Зочин:
Луйвар шүү дээ иргэдийн цалин хөлс нэмэгдэж авлига хулгай луйвар арилж шударга зөв ардчилалтай болсоноор шууд буурна одоо төрийн мөнгө унтраагчид чинь ядуурлыг ашиглаж байна шүү дээ
2023-09-26
Зочин:
Бичсэн үгийг өөрчилдөгөө болимоор юумаа эсвэл систeмээ сайжруулаа чээ
Ард:
Хамтдаа энэ архыг багасгачих юмсан. Амжилт. Заавал бүтэх болтугай.
2023-09-26
ds:
bas l sangiin luivar uu? zahiin boss luivar sanaachij tsadahgui l bn uu?
2023-09-26