Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ээлжит Ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган өчигдөр болж, өнгөрсөн шөнө санал хураалтын дүнгээ танилууллаа.
Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нар нэр дэвшин өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8 хувийн саналаар Батбаярын Жаргалан ялалт байгуулсан байна. Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан "Фортуна" Н.Батбаярын охин минь. Н.Батбаяр хоёр охинтой. Түүний том охин Б.Жаргалан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд тэргүүнээр ажиллаж байсан. Аавынхаа үүсгэн байгуулсан Монгол түлхүүр ХХК-ийн захирал, “Занаду арт" галерейн эзэн.
Уншиж байна |