Монгол-Солонгосын хамтарсан Газрын ховор металлын судалгааны төв байгуулахаар тохирлоо
2023-09-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

 

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Солонгосын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ирээдүйд чиглэсэн ногоон хөгжил, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх асуудлаар санал солилцохын зэрэгцээ “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэхээр санал нэгдэв.

 

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” байгуулж, уул уурхайн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

 

Түүнчлэн цаашид бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоог өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

 

Shuud.mn
Сонин хачин
Janine Horgan:
Consult A Licensed Crypto Recovery Experts//Lost Recovery Masters I was absolutely impressed with LOST RECOVERY MASTERS service's high professionalism and hacking prowess. They successfully recovered my lost password after a few hours of deploying their equipment to allow BIP38 decryption of the private key for Dodge I'd held since 2019. There is obviously a high level of trust involved in handing over keys and possible passwords but carrying out my due diligence with reviews and one recommendation from someone I already knew, gave me the confidence I needed. The Doge was worth 100's of thousands of dollars and he deducted the agreed commission and assisted me with getting it safely to my exchange. I've since monetized the coin so it's real. Mightily impressed and grateful for his service after somewhat giving up on thinking I would never realize the substantial theoretical gain. I gave Recovery Masters as many seeds of various passwords I had been using around that era and as much information I could help and that greatly assisted the task. Their tech skills and equipment were just what were needed for the job and wish them all the success with lots more enquiries. You can learn more on their Website https://lostrecoverymasters.com/ also contact them through their email which is: (Support@lostrecoverymasters.com) or WhatsApp: +1(204)819-5505.
2023-09-24
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-22