Ж.Ганбаатар: Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна
2023-09-22

ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглохоор болсон тухай мэдээлэл өчигдөр оройноос эхлэн нийгмийн сүлжээнд тархсан. 

 

Тэгвэл уг асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Түүний зүгээс "Өнөөдрийн байдлаар АИ92 болон дизель түлш Засгийн газраас тогтоосон 30 хоногоос давсан нөөцтэй байна. Түүхэнд байхгүй дээд хэмжээний нөөц бүрдүүлсэн. Бидэнд мэдээлэл байсан ч тогтоол яаж гарахыг мэдэхгүй байсан.

 

Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдрөөс эхлэн ОХУ-ын Засгийн газар арилжааны бензин, дизель түлшийг экспортод гаргахыг түр хугацаанд  хязгаарлалт хийх тогтоол гаргалаа. Тогтоолоор тодорхой нэр төрлийн дизель түлш болон автобинзений экспортод хориг тавьсан байна. Тодорхой нэр төрөл гэдэгт багтсан евро 2  дизель түлшийг Роснефть компани манай улс руу экспортлох боломжтой. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна. АИ 92, АИ 95 хоригт орсон.

 

Энэ тогтоол гарах болсон гол шалтгаан нь ОХУ-ын иргэдийн хэрэглэдэг автобинзен болон дизель түлшний үнэ нэмэгдсэн. Иймээс энэ үнийг тогтворжуулах, үнийг буулгахад чиглэсэн арга хэмжээ юм" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-22
Manai uls bodlogoo uurchluh tsag ni bolsoon...uur garts marts haildaa...bj l bgaa sh te...
2023-09-22
Chihernii naimaachin suumiisen nuhur durlaj avsan ajlaa sain hiigeerei.
2023-09-22