Оросын хотод дэлбэрэлт болж, оршин суугчид гэрэл цахилгаангүй болжээ
2023-09-22

Есдүгээр сарын 21-ний пүрэв гарагт Оросын Тула хотод дэлбэрэлт болж, хотын нэг хэсэг гэрэл цахилгаангүй болжээ. Энэ талаар РБК агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пүрэв гарагт Тула хотын Пролетарын дүүрэгт 2-3 удаа дэлбэрэлт болсон гэж гэрчүүд өгүүлжээ. Үүний дараа гэрэл цахилгаан тасарсан байна. Дэлбэрэх чимээ нь дэд станцын осолтой холбоотой, 5000 орчим хүн эрчим хүчгүй болсон гэж РБК агентлаг мэдээлжээ.

 

Энэ хэргээс өмнө, есдүгээр сарын 20-ны өдөр Москва мужийн нэгэн дүүрэгт дэлбэрэлт болж, хэд хэдэн байр нурж, онцгой байдлын хоёр ажилтан амиа алдсан хэрэг гарсан юм. Үүний дараа Тулад дэлбэрэлт болсныг халдлагатай холбон тайлбарлаж эхэлсэн ч дэлбэрэх чимээ халдлагатай хамааралгүй, дэд станцад осол гарснаас үүдэлтэй гэж Оросын онцгой байдлын яам  мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ээ Аллах:
Карма
2023-09-22