Испанийн Майорка арал дээр зорчигч тээврийн хоёр онгоц мөргөлджээ. Энэ талаарх мэдээллийг The daily Mail сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг есдүгээр сарын 19-ний өдөр болжээ. Зорчигч тээврийн нэг онгоц Барселонагаас Балеарын арлуудад газардах үедээ хөөрөх, газардах зурвас дээр Франкфурт руу нисэхээр бэлдэж байсан онгоцыг мөргөжээ. Энэ ослын улмаас Барселонагаас ирсэн онгоцны далавч тасарсан бол мөргүүлсэн онгоц ч гэмтэл авсан байна.
Хоёр онгоцны хурд бага байсан тул онгоц мөргөлдсөний улмаас зорчигчид гэмтэж бэртээгүй аж. Осол гарсны улмаас Барселона болон Франкфуртийг чиглэсэн бүхий л нислэгүүдийг хойшлуулж, шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |