Украин Оросын таван пуужингийн комплексийг устгажээ
2023-09-22

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш олон мянган цэргийн техникээ байлдааны талбарт алдсан, тэдгээрийн дунд С-400 комплекс тав байгаа гэж Newsweek мэдээлжээ. 

 

Тодруулбал, ОХУ байлдааны талбарт 12 000 нэгж цэргийн техникээ алдсаны дотор Оросын Агаар сансрын хүчний гол зенит-пуужингийн комплекс болох С-400-ийн бүрэлдэхүүнд багтдаг таван хөөргөх төхөөрөмж багтаж байгаа гэнэ. Эдгээрийн хоёрыг сүүлийн нэг сарын дотор Крымд устгасан гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Сүүлийн үед Украин агаарын болон тэнгисийн дрон, пуужин ашиглан Крым дэх Оросын цэргийн объектуудад цохилт өгөх нь эрс нэмэгдсэн юм. Ийм ажиллагааныхаа хүрээнд,  наймдугаар сарын сүүлээр болон есдүгээр сард Крымд байх хоёр С-400-г устгажээ.

 

С-400 Триумф нь ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах зенит пуужингийн цогцолбор юм. Тус зэвсэглэлийг 1990-ээд оноос эхлэн С-300 агаарын довтолгооноос зенит пуужингийн цогцолбор дээр суурилан, сайжруулах замаар эхэлж, 2007 оноос ОХУ-ын зэвсэглэлдээ авсан. Энэ техникийг устгаснаар ОХУ-ын агаараас эсэргүүцэн хамгаалах орон зайд "нүх үүсгэж", дараа нь үүнийг ашиглах боломжтой гэж шинжээидч үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Путины хийсэн энэ дайн Украйн Оросын гэм зэмгүй хэдэн мянган залуусын амь насыг авсаар байна.Путин юу хожив?? Путин Орос орныг самарч дууслаа. Эдийн засаг нь навс унж байна. Орос орон бинзений дутагдалд орж эхэллээ. Манайх ч гэсэн дагаад удахгүй бинзений хосомсдолд орох вий. Энэ бузар дайны хор уршиг
2023-09-22
Гайхал:
З хоногт Украйныг эзлэнэ гэж яаж тооцохоороо тэгж тооцсон юм бол оо. 3жилийг 3хоног гээд андуурчихсан юм болов уу
2023-09-22
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-22
Уншигч:
Украйн руу путлёр дайн хийх гэж байна гэж мөн ч их анхааруулсан юмсан, даанч тэдний үгэнд украйнчууд итгээгүй, хэтэрхий хартай мэдээлэл хийж улс орны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөө боль гээд л уурлацгааж байсан. Гэтэл 2 р сард нь дайн болсон, одоо ч үргэлжилсээр л баына.
2023-09-22
АНУ ч мэрэг төлөг тавидагаараа ч алдартай л даа. Путин үхсэн, үхэх гж бгаа, Оросод Төрийн эргэлт гарсан, гарах гж байгаа, Шойгу огцорсон,огцрох гж бга, шоронд бга,шоронд орох гж бга, Кадыров үхсэн, үхэх гж бга, Орос ялагдсан, ялагдах гж бга, Оросын Э/З дампуурсан, дампуурах гж бга гм хэдэн мянган мэрэг төлөг хийж билээ.
2023-09-22
Манай ах нар зөрүүлээд баахан орон сууц хусна биз
2023-09-22