Мексикийн нэгэн наран шарлагын газарт аянга бууж, хоёр хүн амиа алджээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ үйл явдал Мичоакан мужийн, жуулчид ихээр очдог Аквила наран шарлагын газарт болсон байна.
Байгалийн үзэгдэл болох үед жуулчид наран шарлагын газарт байсан бөгөөд хоёр жуулчин аянганд цохиулжээ. Аянганд цохиулсан эмэгтэй газар дээрээ нас барсан бол эрэгтэй нь эмнэлэгт хүргэгдсэн хойноо нас барсан байна.
Тэнгэр муудаж эхлэх үеэр дөрвөн хүн юмсаа хураан, явахаар бэлтгэж байсан аж. Энэ үед аянга бууж нэг хүний аминд хүрч, ердөө хормын дараа аянгын цахилгаан гүйдэл элсээр дамжин ойролцоох хүнд хүрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |