Өнөөдөр Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт "Миний эсрэг үйл ажиллагааг манай хуучин Ерөнхийлөгч зохион байгуулж, хийдэг. Манай намын үйл ажиллагаа идэвхжих үед улаан зангиа, улаан ороолттой хүн л миний эсрэг зүйлийг зохион байгуулдаг" хэмээсэн.
Тэгвэл Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр "Х.Баттулга АН-ын тамга эрх мэдлийг авахын тулд надад захиалгаар эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. 2021 оны гуравдугаар сарын 1-нд хэрэгсэхгүй болгуулж, АН-ын тамгыг авах гэсэн боловч би тухайн үед өгөөгүй! Долоо хоногийн дараа захиалгат хэргээ сэргээсэн байдаг! Жонхуу улс төрийн зорилготой хэрэг захиалдаг нь үнэн!!" хэмээн твиттер сүлжээндээ бичсэн байна.
Уншиж байна |