Сүүлийн үед АНУ-д коронавирусийн халдвар дахин эрчимтэй тархаж байгаа тул тус улсад хүмүүс гэртээ өөрийгөө оношлоход зориулж коронавирус илрүүлэх тестийг үнэ төлбөргүй олгох ажлыг сэргээжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, мэдээлэл сурталчилгааны хөтөлбөрийн хүрээнд тестийг үнэ төлбөргүй олгох бөгөөд нэг өрхөд дөрвөн оношлуур үнэ төлбөргүй өгөх аж.
Коронавирусийн халдварын загварчлалын салбарын тэргүүлэгч мэргэжилтэн Жей Вейландын гаргасан тооцооллоор, одоо АНУ-д өдөр бүр 650 мянган хүн халдвар авч байгаа гэнэ. Цаашид ч энэ тоо улам өсөж, 4-5 дахин нэмэгдэнэ гэж судлаач анхааруулсан байна. Зөвхөн АНУ төдийгүй дэлхийн бусад орнуудад ч коронавирусийн халдварын шинэ давалгаа үүсэж байгаа тул коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдахыг ДЭМБ зөвлөж байв.
Г.Бямбасүрэн.
Уншиж байна |