Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 120 км зайд байрлах Сосан хотод KF-16 сөнөөгч онгоц сүйрчээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 21-ний өглөө сөнөөгч онгоц баазаасаа хөөрснийхөө дараахан сүйрчээ. Онгоц сүйрэхээс өмнөхөн нисгэгч нь амжиж газардсан, одоо аюулгүй байгаа гэж Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаарын цэргийн хүчин мэдэгдсэн байна.
KF-16 сөнөөгч онгоц сүйрсний дараа тусгай комисс томилсон бөгөөд шинжээчид ослын шалтгааныг тодруулах аж. Онгоцонд тухайн үед ганц нисгэгч л байсан, мөн осол болсны дараа өөр хохирол учраагүй гэнэ. KF-16 нь Америкийн F-16 сөнөөгч онгоцны солонгос хувилбар юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |