Хятадын хоригоос болж ОХУ-д дроны хомсдол үүсжээ
2023-09-21

БНХАУ нисэгчгүй нисэх аппарат нийлүүлэхийг хориглосны улмаас ОХУ-д дрон болон дроны сэлбэг хэрэгсэл хомсдох болсон талаар Коммерсант агентлаг мэдээлжээ. 

 

Хятадын Худалдааны яам цэргийн зориулалтаар ашиглагдаж болох нисэгчгүй нисэх аппаратуудыг экспортлохыг хориглох шийдвэрийг гаргаж, улмаар есдүгээр сарын нэгний өдрөөс энэ төрлийн бүтээгдэхүүнийг Хятадаас экспортлохыг зогсосоон юм. Ингэснээр дөрвөн килограммаас дээш жинтэй, 30 минутаас дээш хугацаагаар нисдэг дронуудыг Орос руу нийлүүлэх ажил зогсжээ. 

 

Түүнчлэн Хятад улс дрноы камер, хөлгийн радиотөхөөрөмж, хэт улаан туяаны камер, дулаан мэдрэгч зэрэг дроны эд ангиудыг нийлүүлэхийг хязгаарласан юм. Эдгээрийг нийлүүлэхийн тулд эцсийн худалдан авагчийн талаарх мэдээллийг үнэн зөв мэдээлсний үндсэн дээр Хятадын Худалдааны яам, Гаалийн албанаас зөвшөөрөл авах шаардлагатай болсон байна.

 

Хятадын холбогдох байгууллагууд хориг, хязгаарлалтад орсон бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрөл олгохын тулд хүсэлтийг нарийвчлан шалгах бөгөөд энэ хоригийг зөрчсөн Хятадын компаниудад захиргааны хариуцлага ногдуулах бол санаатайгаар дүрэм зөрчсөн бол эрүүгийн шийтгэл оноох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗӨВ ШДЭЭ ТЭГМЭЭРСЭН ДЭЭ
2023-09-21
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-21