Нийслэл 1.8 тэрбумаар цас хайлуулах бодис, давс авна
2023-09-21

Төлөвлөлтгүй, төлөвлөдөггүй нийслэлийн үе үеийн удирдлагуудын алдаагаар иргэд жилийн дөрвөн улиралд стресс уур бухимдалтай нүүр тулах болсон. 

 


Яг одоогоор бол үер усны аюултай зуны улирал дуусаж, замын түгжрэлтэй гэх том асуудалтай нүүр туллаа. Удахгүй замын түгжрэл дээр хальтиргаа гулгаа нэмэгдэнэ. Жилийн жилд л уг асуудлуудтай нийслэлчүүд нүүр тулдаг ч гарах гарц гаргалаа олоогүй л байна. Метро, дүүжин тээвэр, LRT гэх мэт мэт олон төсөл хөтөлбөрүүд цаасан дээр олон оныг үдсэн.

 

Иймээс нийслэлчүүд өвлийн улиралдаа уламжлалын дагуу бэлдэж, цас хайлуулах бодисоо эхний ээлжинд авна. Өөр боломж, арга байхгүй. Нийслэлийн төсвөөс багагүй хөрөнгө зарцуулдаг зүйл бол цас хайлуулах бодис, давс авах уламжлалт үйл ажиллагаа. Өнөө жил НЗТГ-аас хальтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис худалдан авахаар эхний тендерээ зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 1.8 тэрбум төгрөг байх юм. Санхүүжилтын эх үүсвэр нь нийслэлийн төсвийн хөрөнгө байхаар тендерийн баримт бичигт тусгагджээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-21
Наад химийн бодис чинь хөрсөнд шингэж гүний ус руу орно. Химийн бодисын оронд өмнөх гудамжаа цэвэрлэх хууль дүрэмтэй бол. Тэгвэл шүүрдээд байвал мөс тогтохгүй
2023-09-21
21-р зуун гарчихаад байна ХӨгжлийн дээд түвшинд хүрчихээд байхад л жил бүр тэдэн тн давс авна гэж ярихын Бүүр сонсохооч уур хүрмээр юм
2023-09-21
irgen:
Uvs Hovd Tuv er ni bvh aimagt nuuriin davs davsan uul baihad hulgaich nart idesh ugch baina.bitgii tenegt maluudaa.hulgai deerem hiigeed horigdoj baigaa hymyyseer paiz zvvlgeed tsasaa hogoo tseverlvvleech.hoollood horiod baidag niislel hognoosoo salmaar daa
2023-09-21
арай олон эдэлгээ сайтай хүрз авчуул дээр дээ. хүрзээ албан газаруудаар тарааж өгөөд 500м газрын цасыг нь хүрздүүл.
2023-09-21