С.Баярцогт: Манай дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулна

С.Баярцогт: Манай дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулна

 

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “АН-ын даргын зөвлөлийн хурал өчигдөр болсон. Намын дарга, тэргүүн дэд дарга, 15 дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн АН-ын даргын бүрэлдэхүүнтэй энэ хурал Сүүдрийн Засгийн газрын үйл ажиллагааг явуулна. Тиймээс Засгийн газартай адил лхагва гариг бүрт хуралддаг.

 

Манай дэд дарга нар бодлогын асуудлыг хариуцахаар болсон.

 

  1. О.Алтангэрэл-Хүний эрхийн бодлого

  2. Р.Амаржаргал-Эдийн засаг, хөгжлийн бодлого

  3. П.Батчимэг-ХАА, хөнгөн үйлдвэрийн бодлого

  4. Ж.Баярмаа-Гадаад харилцаа, соёлын бодлого

  5. С.Буяндэлгэр-Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого

  6. П.Галиндэв-Зам тээврийн хөгжлийн бодлого

  7. Ц.Жадамбаа-Мэдээлэл, технологи, хүнс, эмийн бодлого

  8. Ш.Жандос-Төсвийн бодлого

  9. И.Мөнхжаргал-Боловсрол, шинжлэх ухаан

  10. Э.Одбаяр-Эрчим хүчний бодлого

  11. Ч.Өнөрбаяр-Хуульзүйн бодлого

  12. Т.Пүрэвхатан-Байгаль орчин, аялал жуулчлалын бодлого

  13. Ш.Түвдэндорж-Батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого

  14. Ц.Уртнасан-Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлого

  15. Р.Эрдэнэбүрэн-Барилга, хот байгуулалтын асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.

 

Даргын зөвлөлийн дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлж байна" гэсэн мэдээллийг өгөв.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭНЭ НОВШ юу гэсэн ч хэн итгэх вэ
2023-09-25
Өмхий хошногоны нүхнүүд зайлаа.
2023-09-21
baaska:
Үхсэн баас болио
2023-09-21
Зочин:
Элийрсэн юмнуудаар дутав гэж
2023-09-21