АНУ-д онгоц зорчигчдыг тээвэрлэн нислэг үйлдэж байхдаа аянганд цохиулсан ч амжилттай газарджээ. Энэ талаар Daily Mail сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 85 зорчигч тээвэрлэсэн онгоц есдүгээр сарын 18-ны өдөр Чикагогийн нисэх буудлаас хөөрчээ. Ингээд нисэж явах үед аянганд цохиулсан ч Бостоны Логан нисэх буудал дээр амжилттай газардсан байна.
Аянганд цохиулсан Airbus А220 онгоцыг газардсаных нь дараа ашиглалтаас гаргаж, оношлогоо хийлгүүлэхээр шинжээчдийн багт хүлээлгэн өгсөн байна. АНУ-ын Үндэсний цаг уурын газрын мэдээлснээр, онгоц аянганд цохиулах тохиолдол жилд 1-2 гардаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |