Зеленский Киссинжер нар уулзжээ
2023-09-21

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайн эхэлснээс хойш анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд биечлэн оролцож байгаа юм. Тэрбээр лхагва гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжертэй уулзжээ. 

 

CNN агентлагийн мэдээлснээр, Зеленский 1973-1977 онуудад АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Генри Киссинжер болон Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, Украиныг сэргээн босгох асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ уулзалтад Майк Блумберг, Барри Стернлихт, Роберт Крафт, Билл Экман, Google-ийн захирал Эрик Шмидт оролцжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалт төлөвлөгдөж байснаасаа удаан үргэлжилсэн, гэхдээ энэ уулзалтад оролцсон бизнесменүүд ямар нэг амлалт өгсөн эсэх нь тодорхойгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин