Франц улс дунд сургуулиудад исламын шашинтнууд өмсдөг хувцасыг хориглосон шийдвэр гаргаж, энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр болсон. Үүний араас Швейцар улс ийм шийд гаргажээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Швейцарын парламент нүүр хаасан хувцас өмсөхийг хориглох хуулийг баталсан байна. Хүн амын ихэнх нь дэмжсэн энэ хуульд нүүр халхалсан хувцас, тэр дундаа хижаб өмсөхийг хоригложээ. Хоригийг зөрчвөл 1000 хүртэлх франк (shuud.mn: монгол мөнгөөр 3,8 сая төгрөг) хэмжээтэй торгууль оноох аж.
Энэ төрлийн хувцасыг Швейцарт хориглох эсэх асуудлыг шийдэхийн тулд 2021 оны хоёрдугаар сард олон нийтийн санал асуулгыг зохион байгуулж, оролцсон хүмүүсийн 51 хувь нь ийм хоригийг дэмжсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |