Японы Ерөнхий сайд цалин нэмэх, үнийн өсөлттэй тэмцэх хөтөлбөрийг зарлалаа
2023-09-21

Японы засгийн газар инфляцитай тэмцэх, цалин хөлс нэмэгдүүлэхэд чиглэгдсэн эдийн засгийн арга хэмжээний хөтөлбөрийн үндсэн заалтуудыг ирэх долоо хоногт тодорхойлохоор зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Японы Ерөнхий сайд Фумио Кишида НҮБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

"Ирэх долоо хоногийн эхээр танилцуулахаар зэхэж буй эдийн засгийн хөтөлбөрийн гол заалтууд нь үнийн эрс өсөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, цалин хөлсийг нэмэх, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хүн амын бууралтын даван туулах арга хэмжээг эрчимжүүлэхтэй холбоотой " хэмээн Фумио Кишида мэдэгдсэн байна. Түүний онцолсноор 10 дугаар сарын дунд үе гэхэд хөтөлбөрийг бүрэн боловсруулж, дараа нь парламентаар хэлэлцүүлэх аж. 

 

Кишидагийн өгүүлснээр, Японы эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа, харин дээр өгүүлсэн асуудлууд нь дотоодын эрэлт, тэр дундаа хэрэглээ болон хөрөнгө оруулалт тогтворгүй байгаатай холбоотой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин