Украин дахь дайныг зогсоох хоёр нөхцөлийг Зеленский нэрлэжээ
2023-09-21

Украины Ерөнхийлөгч Зеленский улс оронд үүссэн сөргөлдөөнийг зогсоох хоёр нөхцөлийг нэрлэжээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс үг хэлэхдээ эдгээр нөхцөлийг нэрлэсэн байна. 

 

Тодруулбал, 1991 онд Украины мэдэлд байсан нутаг дэвсгэр, тэр дундаа Хар тэнгисийн флотоос Оросын цэргүүдийг бүрэн гаргах, хоёрдугаарт Хар тэнгрис болон Азовын тэнгис, Керчийн хоолой дахь бүхий л улсын хил, бүсүүдийг Киев хяналтдаа эргүүлэн авсан нөхцөлд өнөөгийн дайныг дуусгахаар Украины Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд тусгасан байна. Энэ хоёр нөхцөл бүрэн биелэгдсэн нөхцөлд л байлдааны ажиллагаа шударга, найдвартай, бүрэн зогсоно гэж Зеленский онцолжээ.

 

Энд дуулгахад, дайн эхэлснээс хойш сөргөлдөгч талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч Украин газар нутгаа эргүүлэн авах шаардлага тавьж, харин Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй байсаар хэлэлцээ ямар ч үр дүнд хүрээгүй юм. 2022 оны хоёр, гуравдугаар сард болсон цуврал хэлэлцээрийн сүүлийнх нь Туркт болсны дараа хэлэлцээ зогсонги байдалд орсон. Учир нь Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ыг Владимир Путин тэргүүлж байгаа цагт Оростой хэлэлцээ хийхгүй гэсэн тушаал гаргасан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Явах байсан бол дайн эхлэхэд л явах байсан, чам шиг ийм эх орноо шууд дайрагчдад бууж егехийг дэмждэг лаларын мояанууд орос руугаа зайлах хэрэгтэй шvv
2023-09-21
энэ алиалагч ингэж байгаад америк руугаа яючихна үхсэн укрианчууд хохироод үлдэнэ оросыг яаж дийлэхэв дээ
2023-09-21
Явах байсан бол дайн эхлэхэд л явах байсан, чам шиг ийм эх орноо шууд дайрагчдад бууж егехийг дэмждэг лаларын мояанууд орос руугаа зайлах хэрэгтэй шvv
Do:
Манайх ч гэсэн цэрэг зэвсэгтэй болоод гадны тусламжтай байсан бол Орост Тува Буриад увсын Давст уулаа өгөхгүй л байсан даа
2023-09-21