Туркт аквариумдаа хийхээр эргээс чулуу түүсэн хосууд баривчлагджээ
2023-09-20

Бельгийн хоёр жуулчин Туркийн Антальяд амрах үеэрээ эргээс жижиг чулуу түүн, гэрийнхээ аквариумд хийхээр авч явжээ. Гэтэл энэ нь тэд цагдаагийнханд баривчлагдах шалтгаан болсон гэж Bursa Haki Miyet сонин мээдэлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бельгийн хоёр жуулчин амралт, аяллын бүс болсон хотод нэг өдөр амраад буцахдаа эргээс жижиг чулуу түүн авч явжээ. Тэднийг нисэх буудал дээр ирэхэд чемоданаас нь эдгээр чулууг илрүүлж, цагдаа дуудсан байна. Улмаар чулууг хурааж, жуулчдыг түүхэн дурсгал хулгайлсан хэрэгт сэжиглэн, саатуулжээ. 

 

Тэднийг нэг өдөр саатуулсны дараа суллаж, найман долоо хоногийн хугацаанд энэ улсыг орхин гарахгүй байхыг сануулсан байна. Энэ хугацаанд Антальягийн музейн мэргэжилтнүүд чулууг байгалийн чулуу эсвэл түүхийн олдвор эсэхийг судлах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Victoria Tate:
BITCOIN RECOVERY SERVICES: RESTORING LOST CRYPTO: I am happy I read about Lost Recovery Masters and didn’t hesitate to contact them. Lost Recovery Masters were able to recover my $94,000 worth of BTC as of then that I stupidly paid to crypto investment scammers I met on Facebook. They are now my family hacker and I’ll always recommend Lost Recovery Masters to everyone in need of help. Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505.
2023-09-21