Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч олон нийтийн анхаарлыг татсан нэг мэдээллийг өглөө
Тэрбээр "Энд улс төрийн дэмжлэгийн асуудал ярьж байна. Улстөрийн дэмжлэг үзүүлсэн үү гэх асуудлаар Т.Бадамжунай гуай мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэгтээ "2018 оны хавар Эрдэнэс тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан. Ажил сайн байгаа. Ах хүний хувиас дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёрын хэн нь билээ, Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэсэн санал тавьсан" гэсэн байдаг.
Үүнээс хэдхэн хоногийн дараа Т.Бадамжунай өмгөөлөгчгүй байцаалт өгөхдөө "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Ганхуягийг Эрдэнэс тавантолгой компанийн Ерөнхий захирал болоход Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэсэн" гээд мэдүүлгээ өөрчилсөн " гэлээ.
Сануулахад, 2018 оны тавдугаар сарын 18-нд "Эрдэнэс -Таван Толгой"ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг томилсон байдаг. Б.Ганхуяг нь энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм.
Уншиж байна |