Өнгөрсөн долоо хоногт анхны нисэгчгүй нисдэг таксиг Израилийн Иерусалим хотын дээгүүр нисгэн туршжээ. Энэ нь хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор нисдэг аппаратуудын сүлжээ байгуулах туршилт эхэлсэн гэж The Mirror мэдээлсэн байна.
Хятадын компанийн бүтээсэн нисэгчгүй такси Иерусалим хотын Хадасса эмнэлгийн нутаг дэвсгэр дээрээс хөөрчээ. Энэ нь хотын дээгүүр, олны нүдэн дээр хийсэн анхны энэ төрлийн туршилт аж. Нисдэг такси нь хоёр хүний суудалтай бөгөөд туршилтын үеэр таксиг хоосон нисгэжээ. Гэхдээ нисдэг таксигаар хүн зөөх ажил ойрын үед эхэлнэ гэж холбогдох албаныхан мэдээлсэн байна. Израиль төрөл бүрийн хэмжээтэй нисэгчгүй нисэх аппаратуудын нисгэх туршилтыг 20 000 гаруй удаа хийжээ.
Израильд өнгөрсөн долоо хоногт туршсан нисдэг такси нь цэнэглэхгүйгээр 35 км зай туулах чадвартай аж. Энэ аппаратыг такси үйлчилгээний зориулалтаас гадна эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Нисдэг аппаратыг бүтээсэн компанийнхны мэдээлснээр, ийм нислэг үйлдэх өртгийг одоогоор тодорхойлох боломжгүй, гэхдээ нисдэг таксин үйлчилгээ харьцангуй өндөр байх нь ойлгомжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |