Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна. Үүнээс онцгой анхаарал татсан буюу 8-аас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн өсөлтийн хүсэлт төсөвт суугдсан өнөөдрийг хүртэл дуусаагүй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээр хугацаа алдсан төслүүдийг яаралтай дуусгах үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулж, ажиллуулахаар боллоо" гэлээ.
Уншиж байна |